Өмнө тайлбарласан сүнсэн урсгал бол тэнгэрийн элч нарт сүнсэн ертөнцийн өвөрмөц ер бусын чадварыг заяасан зүйл юм. Тэр бол сүнсэн хүмүүсийн бодол ухагдахууны хүч юм. Энэ нь бодол санааны хүч бөгөөд сүнсэн ертөнцөд энэхүү бодлын хүч нь төгс хүч болой. Бодлын яриа Амьсгал хураах талаар тайлбарлан хэлсэн гуравдугаар бүлэгт диваажингийн тэнгэрийн элчүүд нас барсан хүн дээр буун ирж бодлоороо ярилцдаг. Сүнсэн ертөнцийн бүх холбоо харилцаа нь бодлын яриагаар бий болно. Сүнсэн ертөнцөд харилцан бие бие рүүгээ харах аваас харилцагчийнхаа бодол санааг нэвт шувт уншиж байдаг. Тэр нь даруй бодлын ярилцлага болой. Асуухаасаа өмнө мэдэж, хариулахаасаа өмнө ярилцана.
Сүнсэн ертөнцөд буй хэл яриа, үг өгүүлбэр нь газар дэлхийн ямар нэгэн улс орны хэл яриа үг өгүүлбэр бус сүнсэн ертөнцийн өвөрмөц хэл байна. Сүнсэн ертөнцөд сүнсэн урсгалын ач ивээлээр бүгд бодол санаагаараа дамжуулан чөлөөтэй бие биетэйгээ холбогдон ярилцаж байдаг. Тэгэхлээр дэлхийн өнцөг булан бүрээс өдөр бүр нас баран сүнсэн ертөнцөд ирж шинээр ирэгч сүнснүүдийг удирдан чиглүүлж ярилцахад сүнсэн ертөнцөд ирэх тэр хормоос эхлэн ямар ч асуудал үгүй. Газар дэлхийн бүх соёл урлаг эхлээд сүнсэн ертөнцөд байсан ба тэр нь сүнсэн урсгалын сүнсэн мэдрэмжээр дамжуулан газар дэлхийд дахин бүтээгдсэн зүйл болой. Үнэндээ сүнсэн ертөнцийн зүйл нь газар дэлхийд дахин харагдаж байгаа билээ.
Бид урлагийг бүтээл гэж ярьдаг ч тэрхүү сүнсэн мэдрэмж нь бүх сүнсэн ертөнцөд суурилсан байдаг. Сүнсэн ертөнцийн зүйл анхдагч бөгөөд газар дэлхийн зүйл нь хуулбар (сору) гэж хэлж болно. Тэнгэрийн дэлхийн номын санд газар дэлхийн бүх ном судар, урлагийн бүтээлүүд байж байдаг.
Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхний тэмдэглэлээс эдүгээ хүртэлх бүгд бүрэн төгс нарийн тодорхой бэлтгэгдсэн байна. Газар дэлхийн нууцаас сүнсэн ертөнцөд мэдэгдээгүй зүйл гэж нэг ч үгүй. Өнөөгийн газар дэлхийн соёл иргэншлийн хамгийн том асуудал нь харилцан хуурч мэхлэх явдал юм.
Хүн хууртагдаж ч, хуурч ч болох учраас өдөр бүр хичнээн их гэмт хэрэг хийгээд гашуудал бий болдог билээ. Хэрвээ газар цэлхийд ч бодол ухааны хүчээр харилцагчийнхаа сэтгэлийг нэвт шувт хардагсан бол бидний амьдарч буй нийгэм өдөр шөнийн дотор өөрчлөгдөх биз ээ. Гэвч харамсалтай нь газар зэлхийд энэ бол ерөөсөө боломжгүй юм. Учир нь шууд сүнсэн урсгалд холбогдоогүй болой. Сүнсэн ертөнцөд хэнийг ч хуурч мэхлэх хийгээд хууртагдах юломжгүй. Сүнсэн ертөнцөд чин сэтгэлээр л дамжин ойлгодог диваажин гэхээр ийм байдаг юм болов уу?



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: