Анхааруулага!

Энэхүү блогийн "ө" "ү" үсэг нь танигдахгүй байна уу? Тэгвэл өнөөдөр 1.5 тэрбум хэрэглэгчтэй болоод байгаа  Mozilla Firefox-ыг  татаж аваарай.

Firefox 3

Шведенбургийг алдартай болгосон нэгэн явдал

www.tongilmn.comХеллен Келлер (1880-1968) бол цөхөрч гутрахуйц тахир дутуу нэгэн байлаа. Тэрбээр харах нүдгүй, чих сонсохгүй, мөн юу ч хэлж ярьдаггүй. Энэ хүн Шведенбургийн зохиолыг уншаад ертөнц хийгээд хүний амьдралын үнэнийг гүнээ ухааран ийнхүү батлан хэлсэн билээ. “Би Бурханаас хаяагдсан мэт цөхрөлд унаад байлаа. Яагаад...          Тэрээр 18-р зууны Eвропт суут ухаантан, нэртэй эрдэмтэн.  1745 онд хувь заяаны их эргэлтийг хийх хүртэл тэрээр ертөнцийн таталцлын хуулийг (the law of universal gravitation) нээгч Ньютонтой (Newton) хамтран ажиллаж, шинжлэх ухааны 20-иод салбарт ажилласан ба 150 гаруй ном зохиол, бүтээл туурвижээ. Тэгж  байгаад Шведенбург хэний ч санаанд оромгүй тэнгэрийн дуудлагыг хүлээн авсан юм. 

 Шведенбург нэг бус удаа хэлжээ.   “Над шиг эрдэмтэн өөр хэд ч байж болно. Харин сүнсэн ертөнцийн үнэнийг мэдсэн минь л эрдэм мэдлэг биш хүн төрөлхтний мөнхийн амьдралтай холбоотой асуудал байсан. Миний дамжуулж байгаа сүнсэн ертөнцийн үнэнээс хүн төрөлхтөн үхсэний дараа диваажинд очих уу, тамд очих уу гэдэг шийдэгдэх юм.

Хеллен Келлер (1880-1968) бол цөхөрч гутрахуйц тахир дутуу нэгэн байлаа. Тэрбээр харах нүдгүй, чих сонсохгүй, мөн юу ч хэлж ярьдаггүй. Энэ хүн Шведенбургийн зохиолыг уншаад ертөнц хийгээд хүний амьдралын үнэнийг гүнээ ухааран ийнхүү батлан хэлсэн билээ. “Би Бурханаас хаяагдсан мэт цөхрөлд унаад байлаа. Яагаад би ийм тахир дутуу амьдрах ёстойгоо ч мэдэхгүй. Бурханыг хараамаар санагдаж байлаа. Гэтэл Шведенбургийн “Сүнсэн ертөнцөд аялсан тэмдэглэл”-г уншаад уйтгарлаж гуниглахаа больсон. Мөнхөд үхэхгүй амьдрах диваажин байгааг мэдсэн. Мөн миний бие диваажинд очих юм бол би тахир дутуу биш гэдгээ мэдсэн. Түүгээр ч зогсохгүй дахин залуу насандаа эргэн очиж үеийн үед мөнхийн залуугаараа амьдарна гэдгийг ч ойлгосон. Мөн газар дэлхийд амьдрах хугацаандаа миний хийх ёстой зүйл бол хүсэл сэтгэл, зан ааль бүхнээ зориулан бүтээгч эзэн Бурханыг хайрлаж, өнөөдөр ч, маргааш ч хөршөө өөрийн бие шигээ хайрлах ёстойг ойлгосон. Миний бие түүний зохиолыг уншаад үхлээс огтхон ч айхаа больсон билээ”    

                Шведийн хатан хааны өмнө үзүүлсэн сүнсэн явдал            

           www.tongilmn.comНэгэн удаа Шведенбург өөрийн төрөлх нутаг болох Шведийн хатан хаанаас урилга хүлээн авсан юм.Тэр Шведийн нэгэн язгууртан бөгөөд, Шведийн парламентын дээд танхимын гишүүн байсан учир хааяа хатан хааны урилга хүлээн авдаг байлаа. Гэвч энэ удаад түүнийг урьсан шалтгаан нь цэргийн болон энгийн хүн, бүх сайд түшмэл, жанжнуудынхаа өмнө түүний сүнсэн чадварыг шалгахаар дуудсан байлаа.

             “Нэгэн жанжин гэрээслэлийн бичиг үлдээсэн гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч мэдэхгүй. Тэр гэрээс бичгийн агуулга болоод мэдээж тийм бичиг над байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Би тэр гэрээслэлийг зарлахгүй байгаан учир нь тэнд бичигдсэн хүн одоо хүртэл амьд байгаа бөгөөд гэрээс бичгийг үлдээсэн тэр хүн надаас зарлахгүй байхыг хүссэн юм.” Та үүний учрыг хэлж өгнө үү гэж хатан хаан хэлжээ.

            Шведенбург хатан хааны зарлигийг даган тэнд цугларсан олны өмнө буйдан дээр хэвтэн, сурсан янзаараа “үхлийн гайхамшиг”-ийг үзүүлэн бодот биеэ орхин одлоо. Тэрээр жанжныг олж уулзаад бүх учрыг мэдээд биедээ эргэн ирэв.    Шведенбург даруухнаар хатан хааны өмнө очин, жанжны хэлсэн үгийг дамжууллаа. Түүний үгийг сонссон хатан хаан маш их гайхлаа.

          “Ноён Шведенбург. Та үнэнийг гайхамшигтайгаар тайллаа. Маш сайн ажиллалаа. Та бол гарцаагүй Шведын бахархал юм. За, одоо энэ жанжны гэрээслэлийг задалцгаая” . Улс даяараа түүгээр бахархах болжээ. 

Сэтгэгдэлүүд:

1. chimgeeitgel | 2009-09-19 17:23:13
unshlaa sonirholtoi bn. ugtaa bol dald ertunts, 3n hemjeest ertuntsees uur ertuntstei holbogddg gaihamshgt humuusn tuhai gej l oilgoloo zuv oilgosn bol

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Аль аль улсаас орж ирж байна