
Сүнсэн ертөнцийн наран үргэлж дорно зүгт чанх дээрээс мандаж байдаг. Сүнсэн хүмүүс ямагт сүнсэн ертөнцийн нарыг харан ширтэн амьдрах бөгөөд тэр нь үргэлжийн зүүн зүгт байна.
Эргэн тойрноо харсан ч гэлээ нүдний өмнө нар байх агаад нэг ч агшин нарнаас холдож чадахгүй билээ. Гэхдээ сүнсэн ертөнцийн нарыг харах сүнсэн хүн зөвхөн гуравдах диваажингийн иргэд байх ба хоёрдох диваажин болон нэгдэх диваажингийн иргэд нарны оронд сарыг хардаг байна.
Диваажингийн иргэд баруун нүдээрээ сүнсэн ертөнцийн нарыг хардаг. Гэхдээ нэгдэх хоёрдох диваажингийн иргэд зүүн нүдээрээ сарыг хардаг. Гэвч сүнсэн ертөнцийн нар сарны өнцгийн ялгаа нь 30 хэм байна.
Гэхдээ гуравдах хоёрдох диваажингийн хооронд зүүн зүг нь гучин хэмээрээ ялгаатай болохыг харж болох юм. Энэнд будлиан үүсэхгүй. Гуравдах хоёрдох нэгдэх дэх диваажин хоорондоо өөр өөр дэлхий болохын хувьд тэр юмаа.
Гурван давхар тэнгэрийн дэлхийд дээд доод солбилцол гэж байхгүй. Сарыг харна гэдэг нь тийм хэмжээний гэрэлтэй гэсэн үг. Энэ нь хоёрдох диваажингийн иргэд гуравдах диваажингийн иргэд шиг гэрэл гэгээ илч дулааныг гүйцэхгүй ээ. Тэнгэрийн дэлхийд бүх диваажингийн хоорондох дээд солбилцол холбоо байхгүйн учир тэр болой.
Эцэст нь тэнгэрийн сүнсэн хүмүүс шууд сүнсэн урсгал ба шууд бус сүнсэн урсгалыг бүгдийг нь хүлээж авдаг.
Газар дэлхийн хүн төрөлхтөн зөвхөн шууд бус сүнсэн урсгалыг нь авдаг байна. Ийнхүү шууд бус сүнсэн урсгал нь хамгийн дээд сүнсэн ертөнцөөс эхлэн бүх сүнсэн ертөнцийг дамжин газар дэлхий дээр дамжин ирдэг. Энэ мэтчилэн шууд бус сүнсэн урсгал нь бүх сүнсэн ертөнцийг эмх цэгцийг жигд болгож өгдөг.
Хэрвээ шууд бус сүнсэн урсгал гэж байдаггүй бол сүнсэн ертөнцийн бүх сүнсэн хүмүүс өөрсдийн дураар салан одож мэдэх юм.
Сүнсэн ертөнцийн наран сүнсэн ертөнцийн амь амьдрал, эмх цэгцийн эх сурвалж билээ.
Сүнсэн урсгал нь бүх гайхамшиг хүчний эх ундрага бөгөөд сүнсэн ертөнцөд заавал ойлгож мэдэх ёстой зүйл байдаг.
Энэ нь хэн ч бай өөр сүнсэн хүний ард зогсохгүй байх явдал юмаа. Сүнсэн урсгалын чөлөөт урсгал саад болж байдгын учир нь тэрээ.
Шведэнбург нэг удаа нэг удаа учрыг нь мэдэхгүй нэг сүнсэн хүний ард зогсож байгаад цахилгаан цохиулж буй мэт болж хэдэн алхмын хойно шидэгдэж байсан удаатай.
Тамын сүнсэн хүмүүс нь энэ сүнсэн урсгалын хүчнээс болж тэнгэрийн дэлхийд халдан орж чадахгүй.
Тэр гэрэлд илчлэгдэн гарч ирвээс өөрийн араатан амьтан болсон байдал нь мэдрэгдэнэ. Тиймээс сүнсэн ертөнцийн нарнаас урсан ирэх сүнсэн урсгал нь тамыг дарж эмх цэгцийг хадгалах удирдлагын арга ч болж байдаг.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: