
Нэг: Гайхамшигтай сайхан ой модоор зугаалж байна гэж зүүдэлвэл нүдний торлог гэмтсэн байх магадлалтай. Нүдний хараагаа шалгуулаарай.
Хоёр: Зүүдэндээ шээмээр санагдвал шээсний сувгийн асуудалтай гэхээс илүү та стресст орсны шинж. Санаанд тань хүрэхгүй, уур бухимдал төрүүлэх зүйл хуримлагдсаар хүчлэлийг бий болгодог. Энэ нь зүүдэнд шээс гоожих, хүрэх мэтээр илрэх нь бий.
Гурав: Бүх бие загатнаж, маажиж байгаагаар зүүдэлвэл биен дээгүүр тууралт гарсан гэсэн үг биш. Та хэт цочролд орсон тул ийнхүү зүүдэлж байгаа байх. Өөрийгөө тайвшируулахын тулд амьсгалын дасгал хийвэл ямар уу? Эсвэл жааз хөгжим сонсох.
Дөрөв: Эмэгтэй хүн зүүдэндээ хөх загатнаж байна гэж зүүдэлвэл төрсөн эмэгтэйд бол хөхөнд сүү орох, төрөөгүй бол хөхний ямар нэгэн өвчин эмгэг байж болзошгүй.
Тав: Шанага, шанагаар ус уух боловч ам хатаад байна гэж зүүдэлвэл цусан дахь сахарын хэмжээгээ оношлуул. Магадгүй та чихрийн шижин өвчтэй ч байж болно. Гэхдээ үгүй ч байж мэднэ.
Зургаа: Усанд /далай тэнгис, нуур цөөрөм/ ойчоод гарч чадахгүй байна гэж зүүдэлвэл даралт тань их хэлбэлзэлтэй байгаагийн илрэл. Даралтаа тогтмолжуулах арга хэмжээ ав.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: