Анхааруулага!

Энэхүү блогийн "ө" "ү" үсэг нь танигдахгүй байна уу? Тэгвэл өнөөдөр 1.5 тэрбум хэрэглэгчтэй болоод байгаа  Mozilla Firefox-ыг  татаж аваарай.

Firefox 3

Тэднийг бясалгах үед духан дээр нь “од” асч, асар их энерги ялгаран гурав дахь нүд нээгддэг

Хүн гэдэг амьтан гурван нүдтэй байсан гэж эртний үлгэр, домогт гардаг. Мөнхийн мэлмий, далд буюу гурав дахь нүд, Шивагийн нүд, Ажна-чакра, мэргэн хараа, сүнсний орон зай, зүүд нойрны нүд гээд янз бүрээр нэрлэдэг ч манай гаригийн бүхий л ард түмэн нэг л юмны тухай өгүүлдэг бололтой. Бие биеэс алс хол орших тивүүдэд амьдардаг хүмүүс бүгд хий юманд итгэж ирсэн үү эсвэл үнэхээр хүн гурван нүдтэй байсан уу гэдгийг эрдэмтэд тодруулахаар шийджээ.

Ванга гурван нүдтэй байсан

Домогт Вангагийн ойр дотнын хумүүс “Түүний хоёр нүд хараагүй ч гурав дахь нүдээрээ далдыг хардаг. Ванга өөрөө мэдээлэл хаанаас ч юм шууд тархинд ирдэг, тэгээд хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг кино хальсан дээр мэт хардаг тухай ярьдаг байсан” гэж дурсчээ. Эртний Грек, Ромын гүн ухаантнууд гурав дахь бий, түүгээр Дээд хүчтэй холбогдон, далдыг харах чадвартай болдог гэж итгэдэг байв. Леонардо да Винчи хүний биеийн бүтцийг судлан, олон хүүрэнд задлан хийдэг байсан. Тэрээр “Хүний тархинд нүдтэй холбоотой онцгой бүсүүд бий. Тэдний нэг нь “эрүүл ухааны камер” буюу сүнс оршихуй. Энд л бурхантай харьцдаг” гэж үздэг байлаа. Энэтхэгчүүд далд нүдийг билэгдэж, хөмсөгний хооронд нүд зурдаг эсвэл цэг тавьдаг. Будда бурхныг хөшөө, барималд гурав дахь мэлмийг голдуу үнэт чулуугаар чимдэг билээ. Ингэхэд Египетийн Сфинкс ч гурван нүдтэй. Тэр бүү хэл амьтад хүртэл “илүү 200 сая жилийн настай, Шинэ Зеландын гаттер гүрвэлийн жижиг нүдний ухархайн нимгэн, тунгалаг хальсны цаана жинхэнэ нүд байдаг. Эртний чулуужсан олдворуудыг судалдаг эрдэмтэд мөхсөн хэвлээр явагчдын зулай дээр бас нэг нүд байсан хэмээн баталж байна.

Далд нүд мөнхийн хөдөлгөөнтэй

Анагаах ухааны сүүлийн үеийн олон судалгаа хүн гурван нүдтэй байсныг нотоллоо. Хоёр сартай үр хөврөлийн завсрын тархины бүсэд гурав дахь нүдний үлдэц нь нүдний болор болон фото рецепторууд, мэдрэлийн эсүүдтэйгээ оршдог. Гэвч дараа нь энэ нүдний хөгжил зогсож, эпифиз буюу боргоцой хэлбэрийн булчирхай болдог. Тэрээр тархины гүнд оршдог ба улаан хүрэн өнгөтэй, хагас граммаас ч бага жинтэй. Энэ булчирхай гайхалтай хөдөлгөөнтэй. Тэрээр яг нүд шиг эргэлдэж гэрэл мэдэрдэг. Хэвлээр явагчдын тийм эрхтэн цахилгаан соронзон долгион, хэт нам авиаг барьдаг. Харин хүний булчирхай маш чухал үүрэгтэй, тэрээр бие организмын биологийн цаг бөгөөд нойр ба сэрэх фазыг удирддаг. Хүн хэд наслах нь түүнээс хамаардаг. Эпифизийн ялгаруулдаг дааврууд бие организмын эсүүдийг залуужуулах үүрэгтэй. Эрдэмтдийн үзэж буйгаар эрт үед энэ эрхтэн дулаан мэдэрч, бас харанхуйд орон зайн баримжаа өгдөг байсан гэнэ.

Иогуудын гайхамшиг

Дорнын эртний мэргэд, гүн ухаантнууд гурав дахь нүдээр өнгөрсөн ба ирээдүйг харж, сансрын мэдээллийг хүлээн авч, бодол санааг зайнд дамжуулдаг гэж итгэдэг байв. Орчин үеийн эрдэмтэд хүний тархинаас телепати ба далдыг хардаг эрхтэн хайж, бараг олжээ. Оросын ШУ-ы биоанагаах ухаан ба радиоэлектроникийн Төвийн эрдэмтэд Энэтхэгт очин гоц хүмүүсийг судалжээ. Оросууд хүний нүдэнд үл үзэгдэх дулааны цацрагны зураг авдаг багаж бүтээснаа ашиглав. Йогуудыг бясалгаж байхад “ИРТИС” компьютерийн томографаар зураг автал гайхалтай үзэгдэл илэрчээ. Бясалгалын үед тэдний духан дээр “од” асч байв. Нүдний хооронд хэсэгхэн газар учиргүй халж, бараг л шатах шахан энерги ялгаруулах аж. Яг гурав дахь нүд шиг. Йогоор хичээллэдэг 40 хүнийг судлахад бүгд адилхан. Духан дээрх энэхүү одыг (ажна-чакра) ассаны дараа бүгд гүн нирванд автжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энд ямар нэг цацраг ялгардаг эсвэл тэмдэглэн авч болох бодлон дүрс үүсдэг аж. Оросын экстрасенс Нинель Кулагина, Вадим Кузьменко нар нэгэн гайхамшигтай үзүүлбэр үзүүлж, эрдэмтдийг шоконд оруулав. Тэд гэрэл үл нэвтрэх дугтуйнд хийсэн фото хальсыг духандаа хүргээд, хүссэн дүрсээ буулгаж байлаа.

Оросын хааны титэм шидтэй

Нэн эртний үед хүний зулай дээр эсвэл тархины орой дээр нэмэлт нүд байсан гэнэ. Эртний египетчүүд, инкууд, майячууд, шумерууд мэргэж төлөгч болохыг хүссэн хүний дагзыг хөрөөдөж нүхэлдэг байсан. Ийм гавлын яс Копенгагений Үндэсний музейд бий. Сонирхуулахад Романовын удмын хаадын титэм дээрхи онолыг баталжээ. Оросын императорын титэм яг тархины хоёр бөмбөлгийг тэлэн, эпифизийг дээш татсан мэт хэлбэртэй. Дээд талын үнэт эрдэнийн чулуун чимэглэл зөвхөн гоёлын үүрэг гүйцэтгээгүй бололтой. Сансрын энерги үнэт чулууны талстыг дамжин зулай дээр чиглэсэн цацраг хэлбэрээр тусч, улмаар тархины гүнд нэвтрэн эпифазарын талстад (тархины элс хэмээх талстан бүтэц бүхий бичил минералан хуримтлал) очдог. Онолоор бол ийм талстууд дүрсийг тархиар дамжуулан нүдний торлогт мэдрэлийн импульс хэлбэрээр очно. Тэгэхээр титмийн үнэт чулуу гурав дахь нүдний болрын үүрэг гүйцэтгэдэг байх. Түүгээр гэрлийн эсвэл бусад цахилгаан соронзон болон цахилгаан соронзон бус долгионууд дамжин өнгөрч эцэст нь хүний толгойд гэнэтийн агуу бодол төрж, нээлт хийх юм байх.

source to sonin.mn

Сэтгэгдэлүүд:

1. Орнелла | 2009-09-10 22:11:09
Угаасаа л гурван нүдтэй шд
2. molor | 2009-09-10 22:19:01
ЖИШЭЭ НЬ НҮДЭЭ АНИАД ХЭВТЭЖ БАЙХАД ЗАРИМДАА ЮМС ТОД ХАРАГДДАГ. НИМГЭХЭН ХАЛЬСНЫ ЦААНААС ХАРАГДААД БАЙНА УУ ГЭХЭЭР АРАЙ Л БИШ БАЙДАГ.
3. molor | 2009-09-10 22:19:27
БИ ЮУ БИЧЧИХЭВ?
4. Монгол Зон | 2009-09-10 22:25:20
gants nudtei humuus l hiivel 2 boloh ni baina sh dee, mundag neelt
5. Ганхүү | 2009-09-12 00:52:53
ЧаБу -д тэгвэл нүдгүй хүн нэг нүдтэй гээч. хэхэ
6. Ганхүү | 2009-09-12 00:53:16
molor -д ваав та юу биччив?
7. tara (зочин) | 2009-09-29 21:44:31
Dajgui blog yum shig sanagdchihlaa. Yag minii sonirhdog chigleleer yum baina. Gehdee Budhha-n shashinii nuuts, surgaali zergees tulhuu oruulj uguuch.
Buddha-n gun uhaaniig baruuniihan mash iheer sonirhoj nuutsad n nevtreh gej yanz bureer oroldoh bolj baina.
8. tsas (зочин) | 2009-10-19 17:39:07
bi uund itgedeg ta nar byasalgalaar hicheellevel bidnii zeregzee orshin baidag ogt uur yurtuntstei holboo togtooj chadaj bolno hamgiin gol ni hicheel zutgel hun oyun sanaagaa udirdaj chaddag bolno gesen ug ldee uuruur helbel chi unuudur uvdluu gehed bi uvduugui gej uurtuu itguuleed eruul boloh chadvartai boldog yumaa
9. tsas (зочин) | 2009-10-19 17:51:30
hunii 2 nudnii hoorond bdag 3dagch nudiig bilgiin nud gedeg. ertnii humuus uunii tuslamjtaigaar alsiin zainaas yugch hiij chaddag baisan. Lemurchuud bolon atlantchuud bilgiin nudtei bsan. harin bidnii soyl irgenshliin ued /bid bol Arichuud/ belgiin nud ni zugeerl neg bulchirhai bolson bdag. Byasalgal iogoor belgiin nudee neej boloh buguud tuuniig ni gegeereh tsaashlaad samadi-d oroh gej shinjleh uhaan bolon buddiin shashind nerledeg. Samadi gedeg bol byasalgaliin deed tuvshin buguud samadid orson hun uuriin bieiig +4 gradust uldeegeed sunseeree amidrah chadvartai boldog. ergeed biedee orood amidarsan ch chadna. ene ni mash urt naslah bolomj ugnu. odoo tuvdiin gimalain uulsand +4 gradusiin aguinuud olon bdag buguud tend bidnii ve ees bolon ertnii humuusiin shilegdmeluud samadid orood orchlon ertuntsuur tenuuchlen amidardagaa. bid ch bas byasalgaliin hucheer iim tuvshind hureh chadvartai. gegeerehiin tuld byasalgal hiideg bas tuvdiin ariun kailas uuliig 108 toirson hun gegeerdeg gedeg. tuvdiin dayanch lam nar ni gegeerehiin tuld ariun kailasiig toiron ayldag. gevch ene ni mash ayultai aylal yumaa. olon olon dayanch nar zamdaa uhdeg. Kailas bolon tuunii ergen toiron dah agui bolon busad zuils ni hamgiin ariu buguud hamgiin huchtei energitei bdag. bidnii ve iinhen terhuu energiig davj chadahgui uhdeg. tsaas ni sonirhoj bval ms.tsege@yahoo.com
10. Ганхүү | 2009-10-23 14:13:06
сонирхолтой юмаа. Id-ийг нэмцэн шүү
11. monh nar eej surgaal (зочин) | 2009-11-07 12:46:32
3dagh myangan hyatadiin bish mongoliin zuun bolohiig medeh bish mederie gevel chingis haanii maani shytdeg monh tengeriinh ni shyteen monh nar eej shyteend zalbirch monh nar eej surgaalid suuna uu. jich: SURGAALID SUUSAN HYN BYR HYSSEN BYHNEE BIELYYLDEG, HOISHID BYH TORLIIN SALBARAAS DELHIIN 1 NOMERIIN LIDERYYD ZOVHON ENE SURGAALAAS GARAH BOLNOO, YYNIIG TSAAD UTGAARAA TSAG HUGATSAA HARUULNA, NAAD UTGAARAA DELHIIN 1NOMERIIN ZON BILIGIIN TULAANCHID BATLAH BOLNOO. JICH: monh nar eej shyteen ni monh tenger sgyteenees DARIU 2 DAHIN TOM shyteen bilee
12. monh nar eej surgaal (зочин) | 2009-11-07 12:51:12
bidnii az bolohod orchlon horvoogiin tov udirdlaga bidnii monhiin eej horvoogiin anhnii nar monh nar eej chini hyn neg byriin zulainii oroi deer baigalaasaa zayagdmal baidag wm, tyynii zovshoorolgyigeer ovsnii ish ch, neg shirheg humhiin toos ch oor hodolgoon hiih bololtsoogyi baidag wm. Bidnii tarhiig zayasan baigaliin tarhi bidnees hamaagyi ilyy, ene ni byh orchlongiin tarhi ene l monh nar eej ooroo wm shyy dee. TA hysseneeree amidrahiig ermelzvel yynees oor augaa avral ygyi ee.Hyn torolhton bitgii hel hari garig bolon oor soel irgenshliin henbugai ch bidniig zombicholj chadahgyi ee. Uchir ni byh horvoogiin eh ehlel bolson ene byyrhaan/burhan/ horvoogiin humhi neg byriig betgertlee sanan tosoologdohgyigeer hairlaj baidag wm. Tyynd chin setgeleesee zalbirch chadah wm bol tyynii augaa ih hairiig ta byhii l hyslee bielyylj ehelsneer medeh bish medreh bolomjtoi. Taniig ooroos chini ilyy oilgoj ooroos chini ilyy hairlaj bui augaa ih eejiinhee iveeliig avah yazguur arga ni : OORIINHOO ZULAINII OROI RUU TOVLORCH MONH NAR EEJ MINI EE GEJ CHIN SETGELEESEE BYHNEE TOOCHIN CHINGIS HAAN SHIGEE UILJ ZALBIRAH YAVDAL MON IH HOID BOO—GEGEEN MONHTYVSHIN OVOGTOI GANBOLD
13. A (зочин) | 2009-11-10 01:30:54
A

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Аль аль улсаас орж ирж байна