
Шууд сүнсэн урсгал ба шууд бус сүнсэн урсгал Сүнсэн урсгалын хоёр төрөл зүйл байна. Нэг нь шууд сүнсэн урсгал ба нөгөө нь шууд бус урсгал.
Шууд сүнсэн урсгал нь бүх сүнсэн ертөнцийн сүнсэн хүмүүс сүнсэн ертөнцийн нарнаас шууд хүлээн авах урсгалыг хэлж буй бөгөөд шууд бус сүнсэн урсгал нь хамгийн түрүүнд гуравдахь диваажингаас хүлээн авч дэс дарааллын дагуу доош буухыг хэлж буй юм. Шууд бус сүнсэн урсгал нь бүх сүнслэг ертөнцийн долоон шатыг дараалан доош буун юуны түрүүнд нэгдэхь диваажинд хүрээд тэндээс дундын сүнсэн ертөнцөөр дамжин тамд хүрч ирнэ. Гэвч тамын сүнснүүд энэ сүнсэн урсгалыг үгүйсгэдэг.
Тамын муу сүнснүүд сүнсэн ертөнцийн гэрэл хийгээд илч дулаан сүнсэн урсгалд ил гарч ирэх юм бол үхэх гэж байгаа юм шиг зовлонг мэдрэх тул тэр болой. Тиймээс тамын дэлхий нь таг харанхуй, том хар нүхэн ертөнц юм. Шууд бус сүнсэн урсгал нь тэнгэрийн дэлхийг дамжин газар дэлхийд буун ирдэг Энэхүү шууд бус сүнсэн урсгалын төгсгөл цэг нь газар дэлхийн хүн төрөлхтөн билээ.
Хүн төрөлхтөн юу ч мэдэрдэггүй мөртлөө амьдарч байдаг ч үнэндээ газар дэлхийн хүмүүн бүгд сүнсэн ертөнцтэй холбогдон байх ба сүнсэн ертөнцийн нарнаас ирэх сүнсэн урсгалаас амь амьдрал хүчийг авч байдаг болой. Гэхдээ энэ нь зөвхөн сүнсэн ертөнцөд л үйлчлэх бөгөөд газар дэлхийд буун ирдэггүй байна.
Яг одоо энэ агшинд ч гэсэн бид шууд сүнсэн урсгалын амь амьдралыг хүлээн авч байна. Хэрвээ тэр нь тасрах юм бол бидний амьдрал энэ агшинд төгсөх билээ.
Үрэгжлэлийг нь энэ лхагва гаригт бичнэ.



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: