
Сүнсэн ертөнцийн нар нь сүнсэн ертөнцийн амь амьдрал хийгээд бүх эмх цэгцийн үндэс юм.
Тэгэхээр манай гариг дэлхий дээрх амьдрал наргүйгээр оршнин тогтнохын аргагүй билээ. Магадгүй орчлон дэлхийн түүх нарнаас эхтэй байж магад. Гэхдээ нар гэдэг хэзээд ч материаллаг оршин тогтохуй. Гэхдээ одоо бидний үзэх нар бол материаллаг нь бус сүнсэн ертөнцийн нарангийн тухай билээ. Зиа цөмөөрөө гол мэдээлэлдээ орцгооё.
Ер нь бол бид бүгдээрээ сайн мэдэж байгаа. Нар бол амьд байгалийн эх ундрага гэдгийг. Тэрхүү сүнсэн ертөнцийн наран ч гэсэн бүхий л ертөнцийн эх ундрага.
Ноён Шведэнбург хэлэхдээ энэ нар бол бүхий л зүйлийн субъякт болж таарах нь гэж өгүүлжийнэ. Шашнаар тайлбарлах юм бол тэр нь даруй бурханы бэлгэдэл юм байна. Тэнд амьдралын хүч утга учир бүхий л нандин зүйлс цогцолсон байдаг.
Тэнгэрийн элч нар тэрхүү нарнаас энерги авцгаадаг бөгөөд энэ нь тэднийг эх үндэст аваачдаг. Гэвч нэг зүйл анхааруулахад тэрхүү наран өөрөө бурхан биш.
Одоо сүнсэн урсгалын талаар авч үзэе. Тус нар нь сүнсэн ертөнцөд туулах урсгалыг бий болгож байдаг. Ийм сүнсэн урсгал байснаараа сүнсэн ертөнцийн давхрага бүр цэгцэндээ орж бүхий л оршнин тогтнол амьд биетүүд холбогддог. Энэ сүнсэн урсгал бол анхдагч хүч юм. Бүхий л сүнсэн хүмүүс тус урсгалаас энергээ янз бүрээр сэлбэж авдаг.
Өмнөх сэдэв дээр Шведэнбургийг муу сүнснүүд занан дайрах үед газар хөдлөлийг бий болгон түүнийг хамгаалсан хөтөч тэнгэрийн элчүүд уг сүнсэн урсгалыг ашиглаж буй явдал байлаа.
Үүнд л амьд дэлхийн нар сүнсэн ертөнцийн нар хоёрын ялгаа бий.
Үрэгжлэлийг ирэх даваа гаригын өглөө 8 цагт нийтлэнэ. Удахгүй уулзацгаая!



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: