Анхааруулага!

Энэхүү блогийн "ө" "ү" үсэг нь танигдахгүй байна уу? Тэгвэл өнөөдөр 1.5 тэрбум хэрэглэгчтэй болоод байгаа  Mozilla Firefox-ыг  татаж аваарай.

Firefox 3

Бөөгийн тухай
Эрт цагт хүн төрөлхтөн өвчин эмгэгээ, хэрхэн яаж эмчилдэг байсан нь сонин санагддаг Монголчуудын анхны шашин болох бөөгийн шашинд анагаах ухаан ямар хэлбэр загвар, агуулга, үр дүнтэй байсан тухай бөө судлаач эрдэмтэн О.Пүрэвтэй ярилцлыг та бүхэнд сонирхуулж байна.
"Бөөгийн тухай" цааш унших »
Диваажингаар аялсан нь №03
Нүд гялбам гэрэлтэх диваажингийн дүр зураглал

Удалгүй Шведенбург хөтөч, тэнгэрийн элчтэй хамт гуравдах диваажинд хүрэлцэн ирлээ. Тэр газрын үзэмж байдал үгээр хэлэхийн аргагүй. Хэрхэн үгээр яаж хэлж болох талаар алмайран хэсэг зуур зогслоо.

Үнэн гайхалтай диваажин байна. Гэхдээ энэ газарт хэн амьдардаг юм бол оо?
"Диваажингаар аялсан нь №03" цааш унших »
Диваажингаар аялсан нь №02
Гурван давхар тэнгэрийн диваажин  Шведенбург тэр дороо л тэнгэрийн элчтэй хамт дээш хөөрч эхлэв. Дундын уулзвар дээр иртэл хөтөч тэнгэрийн элч нар замыг нь саатуулан ингэж хэлэв.

"Шведенбург ээ, тэрийг хараач. Тээр тэнд шулуун шугам шиг зураас байгаа, тээр цагаан үүл нүүж байгаа харагдаж байна уу?"
"Диваажингаар аялсан нь №02" цааш унших »
Диваажингаар аялсан нь №01
Шведенбургийн үзэж хараад ирсэн диваажин үнэндээ ямар диваажин юм бол оо! Тэгэлээ гээд диваажин нь дан ганц байдаг биш юм шиг байх юм. Диваажин нь хязгааргүй асар том мөртлөө эцэс төгсгөлгүй таамаглан хэлэхийн аргагүй гэдгийг илэрхийлж буй  билээ.

Шведенбургийн сүнсэн ертөнцийн тухай бүтээл туурвилд диваажингийн хэд хэдэн газраар айлчилсан гэж байдаг. Хөлдүү цэвдэг улс оронд очиж, халуун орныг үзэж, балар эртний хүмүүсийн амьдарч байсан газарт айлчлан очсон байна. Түүний нэгэн өгүүлбэрээс хамгийн чухал нь диваажин гээд бүгд нэг болдог бус харин диваажин ч гэсэн эрин үеэ даган өөрчлөгдөж байдаг гэнэ.

 Балар эртний диваажингийн хүмүүс нь бүгд тэдний газар дэлхийн соёл иргэншлээ даган цагаан майханг орон сууц, орд өргөө болгодог гэж хэлсэн. Энэ нь газар дэлхийн соёл иргэншлийн хөгжил ба хувирал өөрчлөлтийг даган диваажингийн орчин ч өөрчлөгдөн буйг харуулж байна.
"Диваажингаар аялсан нь №01" цааш унших »
Сүнсний дайралтын талаар
Зургийг томсгож харуул.Эргэн амилах Эргэн амилах гэдэг нь үхсэн хүний сүнсэн бие нь амьд хүний биед орж тэр амьд бие махбодийн эзний үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Сүнсэнд эзлэгдсэн хүн тухайн сүнсний нөлөөнд бүрэн автана. Ингэхэд тэр эргэн амилсан сүнс нүгэлгүй хүнд золгүй амьдралыг авч ирдэг байна. Амиа егүүтгэх нь хүний амьдралын хамгийн адгийн сонголт. Үүнээс илүү азгүйдэл гэж үгүй. Өөрөө өөд болсон газраасаа явж чадахгүйгээр барахгүй хэн нэгэн хүнийг уруу татаж байна гээд бодоод үзээрэй, Хэн нэгэн хүн амиа хорлосон тэр хүний төлөө золиос болж тэр газарт нь ирж осол гаргаж нас барахаар болгож байна.
"Сүнсний дайралтын талаар" цааш унших »
Жам ёсоор амьсгал хураах үед
Амьсгал хураах тэр л агшинд зовлон гуниг замхран оддог... Үхлийн үеэр ихэнх тохиолдолд үгээр хэлэхийн аргагүй өвдөн зовдог хэдий ч бие махбодийн зовлон бэрхшээл амьсгал хураахаас өмнө аль хэдийн замхран одсон байдаг байна.  Мөн тэр дорхноо маш амгалан тайван сайхан мэдрэмж төрнө. Талийгаач бие махбодиороо ухаан мэдрэлээ алдсан юм шиг байдалд байх тэр агшинд сүнсэн мэдрэмж нь саруул тунгалаг болдог байна. Энэ үед талийгаачийн хажууд эмч аль эсвэл хамаатан садан нь ч биш, өөр нэгэн зочин ирснийг уг хүн өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэдгээр зочид бол сүнсэн ертөнцөөс илгээсэн хөтөч сүнс бөгөөд ихэнхидээ хоёр сүнсэн хөтөч ирдэг байна. Зарим тохиолдолд дөрвөн сүнсэн хөтөч ирэн, хоёр хөтөч толгой талд нь, нөгөө хоёр нь хөл хэсэгт байрлана.
"Жам ёсоор амьсгал хураах үед" цааш унших »
Амиа егүүтгэсний дараа тохиолдох нийтлэг үйл явц
Байшингийн орой дээрээс нисэх, хоолойгоо боомилох, эм хэтрүүлэн уух, судсаа ханах гээд ямар ч байдалаар үхсэн ч эцсийн үр дүн ижил билээ. Зүрх зогссоны дараа сүнсэн бие нь биенээсээ гарахуйц урьдын мэдэрч байсан таван мэдрэхүй улам л хурц болж урьдын адил үүргээ төгс гүйцэтгэж байдаг. Тэр үед өөрийнхөө үхсэн биеийг харж ямар ихээр цочирдох бол? Бид чинь анх өөрсдийгөө зурагт камераар харахад хэрхэн хүлээж авдаг билээ? Нэг л сонин байдаг шүү дээ. Тэгвэл амьдрах чадваргүй болсон биеээ харвал юу болох болоо? Төд удалгүй эргэн тойрны хүмүүс
"Амиа егүүтгэсний дараа тохиолдох нийтлэг үйл явц" цааш унших »
Амиа хорловол яах вэ?
 Амиа хорлох нь хамгийн адгийн сонголт. Өөрөө өөрийгөө хорлоно гэсэн үг хайртай хүмүүс болон амьдралаа үл хайхрана гэсэн үг биш гэж үү? Ямар ч тохиолдолд амиа хорлож болохгүй . Шведэнбургийн амиа хорлох талаарх анхааруулга их ноцтой.Тэрээр амиа хорлох нь хүний хувь заяанд хамгийн адгийн мууг дууддаг гэжээ. Амиа егүүтгэх нь дэлхий нийтийн асуудал болжээ. Сүүлийн үеийн жишээгээр солонгос улсыг авч үзвэл жил бүр амиа егүүтгэж буй хүний тоо 10000 аас хол даваад байна.
"Амиа хорловол яах вэ?" цааш унших »
Сүнсэн ертөнц баттай оршдог №02
Нас барна гэдэг... Энэ асуудал хүн төрөлхтний мөнхийн сэдэв билээ. Олон ч хүмүүс мөнх амьдрах усыг хайсан даа. Хүн бүхэн л үхнэ гэхээс айдаг байлаа. Бүхий л айдас түгшүүр мэдлэггүйн улмаас бий болдог билээ.
"Сүнсэн ертөнц баттай оршдог №02" цааш унших »
Нийт уншигчдадаа!

Нийт уншигчдадаа!

Сайн байцгаана уу?  Father and son бичлэгэнд ирсэн сэтгэгдэлүүдийг та бүхэн зориуд уншиарай. Уншигчид маань тэнгэр өөд хальсан аав ээжийнхээ тухай дурсан тэднийгээ хамтдаа байгаа гэж  тэд дотоод сэтгэлээ бусадтайгаа хуваалцан бичсэнд миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм.

Мөн зарим нэгэн уншигчид энэ блогийг шашны нэгэн сурталчилгаа хэмээн андуу ойлгожээ. Магадгүй бидний тархинд Бурхан, чөтгөр, диваажин, там, сахиусан тэнгэр, үйлийн үр гэх мэтийн үгсүүд орсон л бол ШАШИН хэмээн сэтгэдэг хайрцагласан бодолууд ийм байдалд хүргэх шалтгаан болсон байх ч бил үү? Үүнээс болж олон уншигчдад энэ блог шашины юм шиг санагдаж болох юм. Гэвч блогийн агуулага бол аль нэг шашины зарлалын самбар биш гэж хэлмээр байна. 

Бид эндээс зэргэлдээ орших сүнсэн ертөнцийн тухай оюунлаг мэдээллийг л авах нь чухал.  Миний хувьд надад нэг их сүнстэй уулзсан учирсан адал явдал байхгүй л дээ гэхдээ Шведэнбург-ийн бичсэн Амьдралын дараах нууц номоо та бүхэнтэйгээ хуваалцаж явах болно. Гэхдээ хамгийн гол нь өөр өөрсдийн туулж өнгөрүүлсэн сүнслэг дурсамжаа хуваалцах хүмүүсийн чин сэтгэлийн яриа энд өрнөөсэй гэж хүсэж байна. Тэгэж байж бид бодитой амьд мэдээлэл мэдрэмжийг авах билээ. Уншигчдадаа дахин хандаж хэлэхэд

Өөрийн үзсэн харсан авууштай сургамжит дурсамжуудаасаа бусадтайгаа харамгүй хуваалцаасай гэж хүсэж байна.

                                                               Та бүхнийгээ хүндэтгэсэн Ганхүү

 

(Нийт: 45)

Аль аль улсаас орж ирж байна