Анхааруулага!

Энэхүү блогийн "ө" "ү" үсэг нь танигдахгүй байна уу? Тэгвэл өнөөдөр 1.5 тэрбум хэрэглэгчтэй болоод байгаа  Mozilla Firefox-ыг  татаж аваарай.

Firefox 3

Сүнсэн ертөнцдөх бодол санааны хүч
Өмнө тайлбарласан сүнсэн урсгал бол тэнгэрийн элч нарт сүнсэн ертөнцийн өвөрмөц ер бусын чадварыг заяасан зүйл юм. Тэр бол сүнсэн хүмүүсийн бодол ухагдахууны хүч юм. Энэ нь бодол санааны хүч бөгөөд сүнсэн ертөнцөд энэхүү бодлын хүч нь төгс хүч болой. Бодлын яриа Амьсгал хураах талаар тайлбарлан хэлсэн гуравдугаар бүлэгт диваажингийн тэнгэрийн элчүүд нас барсан хүн дээр буун ирж бодлоороо ярилцдаг. Сүнсэн ертөнцийн бүх холбоо харилцаа нь бодлын яриагаар бий болно. Сүнсэн ертөнцөд харилцан бие бие рүүгээ харах аваас харилцагчийнхаа бодол санааг нэвт шувт уншиж байдаг. Тэр нь даруй бодлын ярилцлага болой. Асуухаасаа өмнө мэдэж, хариулахаасаа өмнө ярилцана.
"Сүнсэн ертөнцдөх бодол санааны хүч" цааш унших »
Шведенбургийг алдартай болгосон нэгэн явдал
www.tongilmn.comХеллен Келлер (1880-1968) бол цөхөрч гутрахуйц тахир дутуу нэгэн байлаа. Тэрбээр харах нүдгүй, чих сонсохгүй, мөн юу ч хэлж ярьдаггүй. Энэ хүн Шведенбургийн зохиолыг уншаад ертөнц хийгээд хүний амьдралын үнэнийг гүнээ ухааран ийнхүү батлан хэлсэн билээ. “Би Бурханаас хаяагдсан мэт цөхрөлд унаад байлаа. Яагаад...          Тэрээр 18-р зууны Eвропт суут ухаантан, нэртэй эрдэмтэн.  1745 онд хувь заяаны их эргэлтийг хийх хүртэл тэрээр ертөнцийн таталцлын хуулийг (the law of universal gravitation) нээгч Ньютонтой (Newton) хамтран ажиллаж, шинжлэх ухааны 20-иод салбарт ажилласан ба 150 гаруй ном зохиол, бүтээл туурвижээ. Тэгж  байгаад Шведенбург хэний ч санаанд оромгүй тэнгэрийн дуудлагыг хүлээн авсан юм. 
"Шведенбургийг алдартай болгосон нэгэн явдал" цааш унших »
Хошин яриа

Бүтэнсайн өдрийн цуглааны багш сүм дээрээ ирлээ. Хүүхдүүд багшаа хүлээн сууж байлаа. Ингээд хичээл эхэлж багш сурагчдаас асуув. “Хүүхдүүд ээ, хэрвээ би өөрийн байшингаа, машинаа гаражтай нь зараад мөн өөрт байсан бүх мөнгөө нэмээд бүгдийг нь сүмдээ өргөл болговол би диваажинд очиж чадах уу ?” гэв. Хүүхдүүд “чадахгүй” гэв. “Тэгвэл би өдөр бүр сүмээ маш сайн цэвэрлэж, бүх эд хогшлыг нь хайрлан хамгаалж, гамтай хэрэглэвэл диваажинд орох болов уу?” гэж дахин асуухад, хүүхдүүд бас л “үгүй” гэв. “Тэгвэл би энэ хорвоогийн бүх л амьтдыг хайрлан, мөн амьдарлынхаа үлдсэн хугацааг эхнэрээ хайрлаж өнгөрөөн, түүгээр ч зогсохгүй та нарт өдөр бүр чихэр өгдөг болвол би диваажинд очно биз дээ? гэхэд хүүхдүүд “үгүй” гэв. Тэгээд яавал би диваажинд орох болж байна аа? гэхэд, арын эгнээнд сууж байсан хүүхэд гараа өргөн асуултад хариулав. “Багшаа та диваажинд очихын тулд эхлээд үхэх хэрэгтэй” гэсэн гэдэг.

Сүнсэн ертөнцийн наран №03
Сүнсэн ертөнцийн наран үргэлж дорно зүгт чанх дээрээс мандаж байдаг. Сүнсэн хүмүүс ямагт сүнсэн ертөнцийн нарыг харан ширтэн амьдрах бөгөөд тэр нь үргэлжийн зүүн зүгт байна.
"Сүнсэн ертөнцийн наран №03" цааш унших »
Зүүд

http://th03.deviantart.net/fs48/300W/i/2009/202/7/f/sleep_by_aeravi.jpg

Нэг: Гайхамшигтай сайхан ой модоор зугаалж байна гэж зүүдэлвэл нүдний торлог гэмтсэн байх магадлалтай. Нүдний хараагаа шалгуулаарай.

Хоёр: Зүүдэндээ шээмээр санагдвал шээсний сувгийн асуудалтай гэхээс илүү та стресст орсны шинж. Санаанд тань хүрэхгүй, уур бухимдал төрүүлэх зүйл хуримлагдсаар хүчлэлийг бий болгодог. Энэ нь зүүдэнд шээс гоожих, хүрэх мэтээр илрэх нь бий.

Гурав: Бүх бие загатнаж, маажиж байгаагаар зүүдэлвэл биен дээгүүр тууралт гарсан гэсэн үг биш. Та хэт цочролд орсон тул ийнхүү зүүдэлж байгаа байх. Өөрийгөө тайвшируулахын тулд амьсгалын дасгал хийвэл ямар уу? Эсвэл жааз хөгжим сонсох.

Дөрөв: Эмэгтэй хүн зүүдэндээ хөх загатнаж байна гэж зүүдэлвэл төрсөн эмэгтэйд бол хөхөнд сүү орох, төрөөгүй бол хөхний ямар нэгэн өвчин эмгэг байж болзошгүй.

Тав: Шанага, шанагаар ус уух боловч ам хатаад байна гэж зүүдэлвэл цусан дахь сахарын хэмжээгээ оношлуул. Магадгүй та чихрийн шижин өвчтэй ч байж болно. Гэхдээ үгүй ч байж мэднэ.

Зургаа: Усанд /далай тэнгис, нуур цөөрөм/ ойчоод гарч чадахгүй байна гэж зүүдэлвэл даралт тань их хэлбэлзэлтэй байгаагийн илрэл. Даралтаа тогтмолжуулах арга хэмжээ ав.

Тэднийг бясалгах үед духан дээр нь “од” асч, асар их энерги ялгаран гурав дахь нүд нээгддэг
Хүн гэдэг амьтан гурван нүдтэй байсан гэж эртний үлгэр, домогт гардаг. Мөнхийн мэлмий, далд буюу гурав дахь нүд, Шивагийн нүд, Ажна-чакра, мэргэн хараа, сүнсний орон зай, зүүд нойрны нүд гээд янз бүрээр нэрлэдэг ч манай гаригийн бүхий л ард түмэн нэг л юмны тухай өгүүлдэг бололтой. Бие биеэс алс хол орших тивүүдэд амьдардаг хүмүүс бүгд хий юманд итгэж ирсэн үү эсвэл үнэхээр хүн гурван нүдтэй байсан уу гэдгийг эрдэмтэд тодруулахаар шийджээ.

"Тэднийг бясалгах үед духан дээр нь “од” асч, асар их энерги ялгаран гурав дахь нүд нээгддэг" цааш унших »
Сүнсэн ертөнцийн наран №02
Шууд сүнсэн урсгал ба шууд бус сүнсэн урсгал Сүнсэн урсгалын хоёр төрөл зүйл байна.
"Сүнсэн ертөнцийн наран №02" цааш унших »
Сүнсний ертөнцийн наран №01
Сүнсэн ертөнцийн нар нь сүнсэн ертөнцийн амь амьдрал хийгээд бүх эмх цэгцийн үндэс юм. Тэгэхээр манай гариг дэлхий дээрх амьдрал наргүйгээр оршнин тогтнохын аргагүй билээ. Магадгүй орчлон дэлхийн түүх нарнаас эхтэй байж магад. Гэхдээ нар гэдэг хэзээд ч материаллаг оршин тогтохуй. Гэхдээ одоо бидний үзэх нар бол материаллаг нь бус сүнсэн ертөнцийн нарангийн тухай билээ. Зиа цөмөөрөө гол мэдээлэлдээ орцгооё.
"Сүнсний ертөнцийн наран №01" цааш унших »
Зүгээргүй зураг
Энэ зураг юуг харуулж байна. Дэлгэрэнгүй зөв хариулт өгсөн хүнд шагналтай гэж байгаа.
"Зүгээргүй зураг" цааш унших »
Гэгээлэг хөөрцөнгийн яриа
Зарим уншигчдын хүсэлтэйгээр бөөгийн шашинтай холбоотой сүнсэн үйл явдлыг нийтлэж байна. Тус үйл явдалыг нэгэн залуу өөрт тохиолдсон явдлаа блогтоо бичсэн юм. Бүгдээрээ сонирхоцгооё!
"Гэгээлэг хөөрцөнгийн яриа" цааш унших »
(Нийт: 45)

Аль аль улсаас орж ирж байна